Jan. 13, 2021

Анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг нээх ёслол боллоо

Монголын хөрөнгийн биржийн 2021 оны хамгийн эхний бүтээгдэхүүн, анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан болон "Инвескор Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 6,388 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. 

"Инвескор Актив ТЗК" ХХК (MSE:IABS) нь жилийн 14.4%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, улирал тутамд хүү төлөх нийт 10,000 ширхэг үнэт цаасыг тус бүрийг нь 400,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдаж,  нийт 4.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх юм. 

Хөрөнгө оруулагчид 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниар дамжуулан тус үнэт цаасыг захиалах боломжтой.

Үнэт цаасны танилцуулгыг Энд, хуваарилалтын төлөвлөгөөг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: http://www.mse.mn/mn/news/8128
Онцлох мэдээ

Jan. 8, 2021

Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтын төлөвлөгөө

Nov. 13, 2020

Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэгдлээ

Jan. 7, 2021

Инвескор Актив ХБҮЦ-н танилцуулга

Jan. 13, 2021

Анхны нээлттэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны арилжаа эхэллээ

Jan. 13, 2021

Анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг нээх ёслол боллоо

Jan. 14, 2021

Инвескор актив ХБҮЦ-ны олон нийтийн захиалга нийлүүлэлтээсээ 3.3 дахин давж хаагдлаа

Jan. 19, 2021

ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны гүйлгээний товч тайлан

Jan. 21, 2021

Г.Уянгахишиг: Үнэт цаасны бизнест эрсдэлээ тооцох хэрэгтэй

April 9, 2021

Инвескор Актив ХБҮЦ-ны эхний улирлын эргэн төлөлт

April 13, 2021

ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны эхний улирлын эргэн төлөлтийн тухай

July 8, 2021

Инвескор Актив ХБҮЦ-ны хоёрдугаар улирлын эргэн төлөлт

Oct. 12, 2021

Инвескор Актив ХБҮЦ-ны гуравдугаар улирлын эргэн төлөлт

Jan. 14, 2022

Инвескор Актив ХБҮЦ-ны дөрөвдүгээр улирлын эргэн төлөлт

April 13, 2022

Инвескор Актив ХБҮЦ-ны тавдугаар улирлын эргэн төлөлт

Oct. 14, 2022

Инвескор Актив ХБҮЦ-ны долоодугаар улирлын эргэн төлөлт

Jan. 12, 2023

Инвескор Актив ХБҮЦ-ны наймдугаар улирлын эргэн төлөлт

Jan. 13, 2023

“ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ” НЬ АМЖИЛТТАЙ ХААГДЛАА