
“ИНВЕСКОР АКТИВ ТЗК” ХХК
Үнэт цаас гаргагч нь зөвхөн “Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас” гаргах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан тусгай зориулалтын компани юм. “Инвескор Актив ТЗК” ХХК-г “Инвескор ББСБ” ХК болон “Микро Кредит ББСБ” ХХК нар 2020 оны 5-р сарын 29-ний өдөр үүсгэн байгуулсан болно.
Үүсгэн байгуулагчдийн үйл ажиллагааны чиглэл:
Инвескор ББСБ ХК
- Зээлийн үйл ажиллагаа
- Факторингийн үйлчилгээ
- Итгэлцлийн үйлчилгээ
- Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх
- Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Төлбөрийн баталгаа гаргах
Микро Кредит ББСБ ХХК
- Зээлийн үйл ажиллагаа
- Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
- Итгэлцлийн үйл ажиллагаа

Хөрөнгө итгэмжлэн удирдагч
Хөрөнгө итгэмжлэн удирдагч
Хөрөнгө итгэмжлэн удирдагч болох “Рэдбэрал Инвестмент энд Менежмент” ХХК нь 2011 онд хөрөнгө оруулалт менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. 2013 оны 3-р сарын 13-нд Санхүүгийн Зохицуулах Хорооны 74 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээл дээр “Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос эхлэн зөвлөх үйлчилгээг түлхүү үзүүлж ирсэн байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, харилцагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа болно.