Jan. 13, 2021

Анхны нээлттэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны арилжаа эхэллээ

Монголын Хөрөнгийн Биржийн TOP-20 индексийн "Инвескор ББСБ" ХК болон салбартаа тогтвортой үйл ажиллагаа, зээлийн чанараар  явуулж буй “Микро Кредит ББСБ” ХХК-ийн автомашины зээлийн багцаар баталгаажуулсан ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ыг “Инвескор Актив ТЗК” ХХК нь хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож байгаа ба анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэн Монголын Хөрөнгийн Биржийн цан цохих ёслол өнөөдөр болсон байна.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга Д.Баярсайхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн Дэд захирал Х.Амгаланбаатар, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ нь анхны олон нийтэд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж дээр хөрөнгө оруулалтын цоо шинэ бүтээгдэхүүн болж гарч буйгаараа онцлогтой юм.

Түүнчлэн Анхны үүрэг гүйцэтгүүлэгчид болох “Инвескор ББСБ” ХК, “Микро Кредит ББСБ” ХХК нь салбартаа нэр хүнд бүхий, зээл олголтын үйл ажиллагаандаа олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлсэн байгууллагууд бөгөөд автомашины зээлийн багцын чанар нь салбарын дундаж үзүүлэлтээс даруй 3 дахин сайн байгаа нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж байна.

Уг үнэт цаас нь жилийн 14.4% хүүтэй, нэг бүрийн нэрлэсэн үнэ 400,000 төгрөг, 2 жилийн хугацаанд хуваан төлөгдөх нөхцөлтэй бөгөөд нийт 4,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 10,000 ширхэг үнэт цаас арилжаалагдах юм. Үүнээс төлбөрийн давуу эрхтэй А транчийн нийт 3,400,000,000 төгрөгтэй тэнцэх 8,500 ширхэг үнэт цаасыг олон нийтэд санал болгон захиалга авах ба үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 1 сарын 13, 14-ний өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд явагдана. 

ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны андеррайтераар “Инвескор Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл abs.icapital.mn сайтаас авах буюу “Инвескор Капитал ҮЦК” ХХК-д (И-мэйл: info@icapital.mnabs@icapital.mn, Утас: 77090077-2) хандана уу.

Эх сурвалж: https://ikon.mn/n/23i5
Онцлох мэдээ

Jan. 8, 2021

Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтын төлөвлөгөө

Nov. 13, 2020

Анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бүртгэгдлээ

Jan. 7, 2021

Инвескор Актив ХБҮЦ-н танилцуулга

Jan. 13, 2021

Анхны нээлттэй Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны арилжаа эхэллээ

Jan. 13, 2021

Анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг нээх ёслол боллоо

Jan. 14, 2021

Инвескор актив ХБҮЦ-ны олон нийтийн захиалга нийлүүлэлтээсээ 3.3 дахин давж хаагдлаа

Jan. 19, 2021

ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны гүйлгээний товч тайлан

Jan. 21, 2021

Г.Уянгахишиг: Үнэт цаасны бизнест эрсдэлээ тооцох хэрэгтэй

April 9, 2021

Инвескор Актив ХБҮЦ-ны эхний улирлын эргэн төлөлт

April 13, 2021

ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны эхний улирлын эргэн төлөлтийн тухай

July 8, 2021

Инвескор Актив ХБҮЦ-ны хоёрдугаар улирлын эргэн төлөлт

Oct. 12, 2021

Инвескор Актив ХБҮЦ-ны гуравдугаар улирлын эргэн төлөлт

Jan. 14, 2022

Инвескор Актив ХБҮЦ-ны дөрөвдүгээр улирлын эргэн төлөлт

April 13, 2022

Инвескор Актив ХБҮЦ-ны тавдугаар улирлын эргэн төлөлт

Oct. 14, 2022

Инвескор Актив ХБҮЦ-ны долоодугаар улирлын эргэн төлөлт

Jan. 12, 2023

Инвескор Актив ХБҮЦ-ны наймдугаар улирлын эргэн төлөлт

Jan. 13, 2023

“ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ” НЬ АМЖИЛТТАЙ ХААГДЛАА