Jan. 19, 2021

ИНВЕСКОР АКТИВ ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа 2021.01.20-ны өдөр эхэлнэ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох Инвескор актив ХБҮЦ”-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явуулсан билээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/175 тоот албан бичгээр "Инвескор актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгосныг үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо. 

Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс үүсч байна.

Эх сурвалж: http://www.mse.mn/mn/news/8148
Онцлох мэдээ