“ИНВЕСКОР АКТИВ ТЗК” ХХК

Үнэт цаас гаргагч нь зөвхөн “Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас” гаргах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан тусгай зориулалтын компани юм. “Инвескор Актив ТЗК” ХХК-г “Инвескор ББСБ” ХК болон “Микро Кредит ББСБ” ХХК нар 2020 оны 5-р сарын 29-ний өдөр үүсгэн байгуулсан болно.

Үүсгэн байгуулагчдийн үйл ажиллагааны чиглэл:

Инвескор ББСБ ХК

  • Зээлийн үйл ажиллагаа
  • Факторингийн үйлчилгээ
  • Итгэлцлийн үйлчилгээ
  • Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Төлбөрийн баталгаа гаргах

Микро Кредит ББСБ ХХК

  • Зээлийн үйл ажиллагаа
  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Итгэлцлийн үйл ажиллагаа

Хөрөнгө итгэмжлэн удирдагч

Хөрөнгө итгэмжлэн удирдагч

Хөрөнгө итгэмжлэн удирдагч болох “Рэдбэрал Инвестмент энд Менежмент” ХХК нь 2011 онд хөрөнгө оруулалт менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. 2013 оны 3-р сарын 13-нд Санхүүгийн Зохицуулах Хорооны 74 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээл дээр “Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос эхлэн зөвлөх үйлчилгээг түлхүү үзүүлж ирсэн байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, харилцагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж байгаа болно.

ТУЗ-ын мэдээлэл
Б.Хишигтөр
ТУЗ-ийн дарга, хараат бус гишүүн
Монгол Улсын Их Сургуульд Хүний генетикийн чиглэлээр бакалавр, БНСУ-ын Сонмун Их Сургуульд Олон Улсын эдийн засаг чиглэлээр бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр АНУ-ын American Insurance Corp, Тэнгэр Даатгал, Монгол Даатгал зэрэг байгууллагад ажиллаж байсан туршлагатай бөгөөд одоогоор Амар Даатгалд Даатгалын газрын захирлаар ажилладаг.
Ш.Цэрэндаваа
ТУЗ-ийн гишүүн
Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд Нягтлан бодох бүртгэлийн бакалавр, МУИС-Эдийн Засгийн Сургуульд Банк санхүүгийн чиглэлээр Бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. Банк санхүүгийн салбарт 24 жил ажилласан туршлагатай тэрээр Ардын Банк, СББ Банк, Анод Банк, Кредит Монгол ББСБ, Голомт Банканд тус тус ажилласан байсан туршлагатай, одоогоор “Инвескор ББСБ” ХК-д Санхүүгийн газрын захирлаар ажилладаг.
Б.Энхмарал
ТУЗ-ийн хараат бус гишүүн
МУИС-Хууль Зүйн Сургуульд Олон улсын эрх зүйн чиглэлээр бакалавр, Английн Лондон Хотын Их Сургуульд Олон улсын худалдааны эрх зүйн чиглэлээр хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. “Өмгөөллийн И Эл Би Партнерс” ХХН-д хуульч, өмгөөлөгч, нөхөрлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд одоогоор “Инвескор Капитал ҮЦК” ХХК-д Хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажилладаг.